МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХЭЭР АХЛУУЛСАН "ШУУРХАЙ БҮЛЭГ" БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2017-02-22

2017-02-20 10:05

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ухнаагийн Хүрэлсүхээр ахлуулсан "Шуурхай бүлэг" 2017 оны 02-р сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

 

"Шуурхай бүлэг"-ийн бүрэлдэхүүнд:

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх,

- Улсын Онцгой комиссын орлогч дарга, генерал Т.Бадрал.

- /Монгол Улсын Шадар сайдын зөвлөх/ Л.Алтангэрэл

- Монгол /Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа

- Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн дэд сайд Ж.Сауле

-Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын зарлагын хэлтсийн мэргэжилтэн М.Санжаадорж болон бусад албаны хүмүүсийн хамт ажиллав.

 

Шуурхай бүлгийн зорилго нь:

- Аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах

- МУ-ын ЗГ Улсын Онцгой комиссын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөх

- Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой орон нутгийн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах,

- Малчид, иргэдтэй уулзаж санал бодлыг сонсох

- Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ЗГ-ын тогтоолын дагуу хуваарилсан өвс тэжээл бараа материалыг газар дээр нь олгох,

- Аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах үнэлэлт дүгнэлт заавар зөвлөгөө өгөх

- Аймгуудын Засаг даргын нөөц хөрөнгө зориулалт зарцуулалттай танилцах, үүрэг чиглэл өгөх,

-Нөөцийн бараа материалын хадгалалт хамгаалалтыг шалгах

-Цаг үеийн шинжтэй зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх /г.м/ удирдамжид тусгасан асуудлуудын хүрээнд ажиллав.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%