МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАА

2017-02-16


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Баян-Өлгий аймагт ирлээ. УИХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан болон аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, иргэдийн төлөөлөл хүндэтгэн угтаж авлаа.

 

Улсын Их Хурлын дарга М. Энхболд ард иргэдэд хандаж үг хэлж, 2016 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн болон УИХ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, иргэд, хөдөлмөрчдийн санал, хүсэлтийг сонслоо.

 

УИХ-ЫН ДАРГЫН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын дэд сайд Ё.Отгонбаяр Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Эрүүл мэндийн дэд сайд Л.Баямбасүрэн болон бусад албаны хүмүүсийн хамт ажиллаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%