Өлгий сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан

2016-12-21

Өлгий сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14:30 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд эхлэв.Хуралд 31 төлөөлөгч, Өлгий сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагч нар оролцов. Хурлыг сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек удирдан явуулав. Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар хуралд оролцсон төлөөлөгч, ,албан хаагч нарт мэндчилгээ дэвшүүлж, Хурлыг төрийн дууллаар эхлэв. ИТХ-ын дарга Х.Даулетбек: Хуралдааны дотоод журмыг танилцуулав. Төлөөлөгчид уг журмыг 100%-иар дэмжив. Тогтоолыг хавсаргав.Мөн хэлэлцсэн асуудлын төлөвлөгөөг танилцуулав. Үүнд:
1. 2017 оны төсөв батлах тухай.
2.Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
3.ИТХ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны чиглэл
4.Өлгий сумын 2017 онд хөгжүүлэх эдийн засгийн нийгмийн чиглэл батлах тухай.
5.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай. зэрэг асуудлыг авч хэлэлцэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%