2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар насанд хүрээгүй хүүхдүүдийг баар, ресторан, зоогийн газар, хуримын ордон, согтууруулах ундаа худалдан борлуулдаг үйлчилгээний газарт оруулахгүй байхыг авч хэлэлцэв

2019-11-14


Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24-р тогтоолоор Өлгий сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа баар, ресторан, зоогийн газар, хуримын ордон, согтууруулах ундаа худалдан борлуулдаг үйлчилгээний газруудад насанд хүрээгүй болон бага насны хүүхдийг
оруулахгүй байхыг үйлчилгээний газруудын эзэд, эрхлэгч нарт үүрэг болгосон билээ.
Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллах зорилгоор Өлгий сумын ЗДТГ аймгийн Цагдаагийн газартай хамтран нийт баар, ресторан, зоогийн газар, хуримын ордон, согтууруулах ундаа худалдан борлуулдаг үйлчилгээний газруудын эзэдтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2019.11.13






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%