УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ

2019-11-14

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд угаарын хийнд хордож, амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, өвчлөх эрсдэл үүсдэг билээ. Угаарын хийн хордлого нь манай иргэд зуух, пийшингийн амыг онгорхой байлгах, яндангүй, хий дамжих хоолой болон янданд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, бөглөрсөн байх, хүхээгийн хаалтыг хааснаас угаартах нөхцөл бүрддэг. Мөн архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ пийшин, зуухандаа нүүрс ихээр хийж хяналтгүй орхих нь хордлогын эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг. Иймд иргэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух пийшиндээ цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, зөв ашиглаж байхыг зөвлөж байна.
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ХҮРГЭЕ.
Өлгий сумын ЗДТГ




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%