Хар ус нуур – Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэнээр ахлуулсан ажлын хэсэг ирж Өлгий сумын хэмжээнд Усны талаар тулгамдаж байгаа асуудлын тухай Өлгий сумын засаг дарга бөгөөд хотын, ЗДТГ-ын бүх албан хаагч, багийн засаг дарга, нийгмийн ажилтнуудыг хамааруулөн санал асуулга явуулж судалгаа авч, усны талаар цаашдаа хамтран ажиллах сургалт зохион байгуулсан болно. Өлгий сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байгаа хуучин хайрагны карьерт хийгдэж байгаа нөхөн сэргэлтийн үйл ажиллагаатай танилцан газар дээр нь зураг авалт хийж үүрэг даалгавар өгч ажилласан.