ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХ-ын цахим хуудсаар морилон саатаж байгаа Танд баярлалаа. Орчин цагийн техник, технологийн дэвшил хүний нийгмийн хөгжлийн бүхий л шинэчлэлийг бий болгож, залуу үеийнхний амьдралын хэв маяг, зан төлөв, оюун санааны ололт амжилтын гайхамшиг болсон цахим ертөнцөөр дамжуулан Алтайн салбар уулсын өргөн хөх нуруу,өмөг түшиг болсон өгөөмөр ачит Бөхөн уулынхаа өвөрт нь хувь заяагаа даатган,амьдарч буй Та бүхэндээ нутаг усныхаа түмэн олондоо унаган хүүгийн хувьд чин сэтгэлийн мэндчилгээгээ илгээж байгаадаа баяртай байна.
ИТХ-аас үйл ажиллагаагаа ил тод байлгаж,
нутгийн иргэд, олон түмнийгээ мэдээ мэдээллээр тасралтгүй хангах зорилгоор
Өлгий сумын ИТХ-ын цахим хуудсыг
ажиллуулж байна.
Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийн хугацаанд Өлгий сумын ИТХурлын даргын хариуцлагатай албан тушаалд миний биеийг итгэл үзүүлэн сонгосон нь төрөлх Өлгий нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах боломжийг бүрдүүлж байгаад талархахын зэрэгцээ өндөр хариуцлага хэмээн ухамсарлаж байна. Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлж иргэний чөлөөт индэр болгоход таны идэвхий оролцоо, санал санаачлага хамгаас илүү үнэтэй билээ.
Уудам Монгол орныхоо толгойд нь оршиж Бөхөн уулынхаа энгэрт хувь заяагаа даатган амьдарч байгаа Өлгий сайхан нутгийнхаа ажилсаг хөдөлмөрч ард иргэд маань улам бүр өнгөжин жавхаажиж, төрөлх нутаг минь жилээс жилд хөгжин дэвшиж улс орныхоо хөгжилд нь түлхэц болж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Манай цахим хуудас орон зай, цаг хугацааг товчлон биднийг холбох гүүр болж Та бүхэн манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна гэдэгт итгэлтэй байна.
Нутгийнхаа хөдөлмөрч түмэндээ
мэлмий тунгалаг, өлмий бат оршин, өрнүүн их ажил үйлсэд тань өндөр амжилт
хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундрашгүй эрч хүчийг хүсэн ерөөе.
ӨЛГИЙ
СУМЫН ИТХ-ЫН ДАРГА ХУРМАНХАНЫ ДАУЛЕТБЕК